Манба Дацан МУЭСТ УАУ-ы олон улсын чуулга уулзалтад оролцож, хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа
Манба Дацан МУЭСТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, АУ-ы доктор Н.Сайнбуян ОХУ-ын Москва хотноо болсон “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Уламжлалт анагаах ухааны үүрэг оролцоо-БРИКС” сэдэвт уламжлалт анагаах ухааны олон улсын чуулга уулзалтад оролцож, “Гиперлипидемийн үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг хэл оношлогооны тусламжтайгаар үнэлэх нь” сэдэвт төслийн урьдчилсан үр дүнгээ танилцууллаа. Тус төсөл нь ШУТСан, Тайваний Шинжлэх ухаан технологийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монгол-Тайваний хамтарсан төсөл юм.
11 сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус чуулга уулзалтыг ОХУ-ын Эдийн засгийн бодлого төлөвлөлтийн консул, Бразил, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр Сеченовийн нэрэмжит Анагаах ухааны Москваг...