Tag: гам барих

Б.Чойном: “Гам барих хэцүү” гэсэн өрөөсгөл ойлголтоосоо болж уламжлалт эмчилгээнээс татгалзах нь буруу
Манба Дацан эмнэлэг

Б.Чойном: “Гам барих хэцүү” гэсэн өрөөсгөл ойлголтоосоо болж уламжлалт эмчилгээнээс татгалзах нь буруу

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн их эмч, АУ-ы магистр Б.Чойномтой уламжлалт эмчилгээний дараа хэрхэн гам барих талаар ярилцлаа. -Гам гэж юу вэ, яагаад гам барих ёстой? -Гам барих гэдэг нь биеэ гамнах гэсэн үг. Аливаа өвчнийг эмчилж байх явцад болон эмчилгээ дууссаны дараа эмчилгээний үр дүнг бататгах, дахин тэр өвчнөөр өвдөхгүй байхын тулд өвчнийг үүсгэж байгаа нөхцөл болох идээ унд, явдал мөр, улирал, адын шалтгаан, нөхцлийг бүрдүүлэлгүй гам барих ёстой. Ингэснээр эмчилгээ үр дүнтэй болно. гам бол эмчилгээний хамгийн чухал хэсэг. “Уламжлалт эмчилгээний үед усанд орж болохгүй”, “гам барих хэцүү” гэдэг өрөөсгөл ойлголтоосоо болоод уламжлалт эмчилгээнээс татгалздаг хүмүүс байдаг. Уламжлалт эмчилгээг эмчийн заавар зөвлөгөөний дагуу идээ унд, явдал мөрөө анхаарвал яма...