Tag: бөөр

Ц.Тэмүүлэн: Бөөрний өвчинд уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй байна
Манба Дацан эмнэлэг

Ц.Тэмүүлэн: Бөөрний өвчинд уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй байна

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, бөөрний өвчтэй хүн ямар идээ унд, явдал мөрийг сахих талаар Манба Дацан эмнэлгийн УАУ-ы их эмч Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчинг хэрхэн авч үздэг вэ. Юунаас шалтгаалж бөөр өвчилдөг юм бол? -Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчинг 8 ангилдаг. Бөөр нь усан махбодтой доод биед оршдог хүний биеийн усны үйл ажиллагааг зохицуулдаг эрхтэн юм. Тиймээс мөн чанартай нь зохицсон үйлдлүүдийг хийвэл бөөр хямрах магадлал ихтэй. Өөрөөр хэлбэл шимгүй идээ унд идэх, хүйтэн газар удаан байх, доороосоо хэт их даарах гэх мэтчилэн хүйтэн, хийн болон усан махбодтой зохицсон үйлдлүүдийг хийвэл амархан өвчилнө гэсэн үг. -Тэгвэл бөөрний өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? -Бөөрний өвчнөөс...