Бэлгийн үйлийг зохистой үйлдэх нь эрүүл мэндэд төдийгүй хийморь лундаанд нөлөөтэй
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн үйл үйлдэхэд хийн судасны гүйдлээр гүйх хийн гүйдлүүд харилцан уялдаж, тэр нь бие махбодын бүхий л хэсэг, эд эрхтэнд харилцан нөлөөллөө үзүүлж байдаг. Тиймээс өвчтэй, сэтгэлдээ зовлон тээсэн, нүгэл ихтэй, явалдах зохисгүй хүнтэй явалдваас бэлгийн халдварт өвчин аваад зогсохгүй, хийн судсаар дамжин бүх эд эрхтэн өвчлөх, хийморь лундаа доройтох, сэтгэлийн гүйдэл буруудах зэрэг муу сөрөг нөлөөтэй. Бэлгийн үйлийг буруудуулваас хүчтэй хатуу өвчин, зовлонгийн үндэс болдог учраас буруу хурьцал нь арван хар нүгэл буюу түүн дотроо биеэр үйлдэх гурван нүглийн нэг болдог.
Явалдах зохисгүй хүн: Бусдын эхнэр, эмэгтэй хуврага, эцэг, эхийнхээ халамжинд байдаг охин, цус нэгт ах дүүс, төрөл садан. Мөн эхнэр, нөхөртэй хүмүүс явалдах зохистой хүн байсан ч эхнэр, нөх...