Эрүүл аж төрөхөд бэлгийн үйл чухал нөлөөтэй
Хүний бие махбодод үр хүүхэд, удам угсааг арвидуулан үйлддэг 500 цусан судас, хийн судас, мэдрэлийн цагаан судас “Бэлгийн хүрд”-нд төвлөрөн, үйл ажиллагаагаа явуулдаг. “Ум судас” буюу хийн гол судас нь толгойн оройгоос бэлгэ эрхтэний үзүүр хүртэл тогтож, түүнээс олон судас салбарлан биеийн эд, эрхтэн бүгдэд салбарладаг бөгөөд энэхүү хийн судас нь бэлгийн хүрдтэй салшгүй холбоотой. Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшитгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх зэрэг ач холбогдолтой.
Уламжлалт анагаах ухаанд эхнэр нь өвдөхөд нөхрийнх нь судсыг, нөхөр нь өвдөхөд эхнэрийнх нь судсыг шинжлэн өвчний явц, тавилан зэргийг тодорхойлох ёс байдаг нь эхнэр, нөхрийн хооронд ихээхэн харилцан нөлөөлөл байдгийн илрэл юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн...