Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын ангийн анхны төгсөлт боллоо
Уламжлалт анагаах ухааны анхны их сургууль болох Оточ Манрамба Их сургуулийн төгсөлтийн баяр өнөөдөр болж, Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн ангийн 16 дахь, Сувилахуйн ангийн 5 дахь, Буддын гүн ухаан судлалын ангийн анхны төгсөлт боллоо. Ингэснээр Монголын эрүүл мэнд, буддын судлалын салбарт шинэ мэргэжилтнүүд, боловсон хүчин нэмэгдэн орж байна.
Оточ Манрамба Их сургууль нь Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны сувилахуй, Буддын гүн ухаан судлаач, Эмзүйч гэсэн мэргэжлээр элсэлт авч, сургадаг бөгөөд энэ жилийн хувьд Буддын гүн ухаан судлалын ангийн анхны төгсөлт болж байгаагаараа онцлогтой.
МУЭСТ Манба Дацан нь шашин соёлын болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд төвийн дэргэд Оточ...