Tag: богд зонхава

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Зар сурталчилгаа, Манба дацан хийд

“Түвд урлагийн гурван гайхамшиг“ үзэсгэлэнг Манба Дацан хийдэд нээнэ

  Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр”-ийг тохиолдуулан Түвдийн Гүмбүм хийдийн алдарт "Түвд урлагийн гурван гайхамшиг" үзэсгэлэнг Монголд нээж, сүсэгтэн олонд үзүүлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Тосон урлалаараа алдартай Түвдийн Гүмбүм хийдийн тахилч лам нар Манба Дацан хийдэд морилон ирж, "Түвд урлагийн гурван гайхамшиг" хэмээгддэг энэхүү гайхамшигт тосон урлалаа урлах юм. Уг бүтээлээ 11 сарын 26-ны бямба гарагийн 11.30 цагт Манба Дацан хийдэд залж, тахил өргөн, олон нийтийн хүртээл болгоно. Тиймээс нийслэлийн сүм хийдийн лам хуврага, урлаг судлаач, сүсэгтэн олон та бүхнийг энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ир...
Зулын 25-ныг тохиолдуулан Богд Зонхавын дүрийг урлаж, зална
Зарлал, Манба дацан хийд

Зулын 25-ныг тохиолдуулан Богд Зонхавын дүрийг урлаж, зална

-Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Богд Зонхавын дүрийг урлаж, Манба Дацан хийдэд зална- Бидний нэрлэж заншсанаар Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр” 11-р сарын 24-нд тохиож байна. Богд Зонхава /1357-1419 он/ VII жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд шашин амьтны тусын тулд лагшинаа хураах ёсыг үзүүлж, жанч халсан байдаг. Энэ цагаас хойш жил бүрийн өвлийн эхэн сарын 25-ныг “Зулын хорин таван буюу Богд ламын дүйцэн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр мацаг барьж, арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншиж, зул өргөж буян үйлдвээс өргөсөн буян нь түм бум болон арвиждаг номтой. Энэ жилийн дүйцэн өдрийг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба ...