Tag: балин тахил

Манба Дацан хийдийн тахилч лам Ц.Цогтбаяр: Жилийн балинд идээний дээж өргөж, даган баясахын тус эрдэм хэмжээлшгүй билээ
Манба дацан хийд

Манба Дацан хийдийн тахилч лам Ц.Цогтбаяр: Жилийн балинд идээний дээж өргөж, даган баясахын тус эрдэм хэмжээлшгүй билээ

Сар шинийн өмнө сүм хийдүүд жилийн балингаа урлаж, өвлийн адаг сарын шинийн 26-нд адислан бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд энэхүү зан үйлийг Жилийн балин адислах хэмээдэг. Манба Дацан хийд уламжлал ёсоор өвлийн адаг сарын шинийн нэгнээс эхлэн жилийн балин урлах ажилдаа орсон бөгөөд шинийн 25-ныг хүртэл хийж гүйцэтгэх аж. Жилийн балин урлах, адислах, бурхан шүтээндээ өргөх зан үйл нь ямар утга учиртай болох, энэ үйлд сүсэгтэн олон хэрхэн даган баясвал зохистой талаар Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн тахилч лам Ц.Цогтбаяртай ярилцлаа. -Манба Дацан хийдийн лам нар жилийн балингаа урлаж эхэлжээ. Балингийн талаар тодорхой ойлголтгүй байгаа хүмүүст зориулаад эхлээд балин гэж юу болох талаар хэлж өгөхгүй юу? -Лам, ядам, ханд дагинас, чойжинсрүнма тэргүүтэн бурхан шүтээнд өрг...
”Балин бол тусгай урлагийн бүтээл”
Манба дацан хийд

”Балин бол тусгай урлагийн бүтээл”

Манба Дацан хийдийн тахилч лам Б.Цогтгэрэл, голч лам Ц.Цогтбаяр нартай балин тахилын утга учрын талаар ярилцлаа. Ц.Цогтбаяр лам Манба дацан хийдэд 20-иод жил тасралтгүй шавилж байгаа бөгөөд тус хийдэд найман жил тахилч ламын үүргийг гүйцэтгэсэн юм. Харин Б.Цогтгэрэл лам 1995 оноос Манба Дацанд шавилан сууж, 1998 оноос орон нутагт ажиллаж байгаад 2011 оноос тахилч ламаар дахин хийддээ ажиллаж байна. -Балин гэж юу вэ? Ц.Цогтбаяр: Лам, ядам, ханд дагинас, чойжинсрүнма тэргүүтэн бурхан шүтээнд өргөл болгож өргөдөг аман зоогийг балин гэдэг. Балин нь таван тансаг амттан, арвайн гурил, нарийн зайгаас /орц/ бүрддэг. Энгийнээр тайлбарлавал, зочилж ирсэн хүндээ амттай сайхан хоол хийж өгдөгтэй адил залж ирсэн лам, бурхад, ядам, ханд, чойжинсрүнма нартаа өргөл өргөж байгаа хэрэг юм. Мөн бурхан шү...