Tag: АУ-ы доктор профессор Д.Энэбиш

Хүүхдийг хөхөөр хооллохын давуу тал
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хүүхдийг хөхөөр хооллохын давуу тал

• Хүүхдэд байгалиас заяасан хоол нь эхийн сүү. • Эхийн сүүг эрт амлуулахад хамгийн анхны хэсэг газрын дархлаа хүүхдэд үүсдэг. • Эхийн сүүнд харшил үүсгэх бодис байхгүй. •Олон тооны “өсөлтийн хүчин зүйлс” агуулах тул хөхөөрөө хооллож буй хүүх-дийн эд эрхтэн тогтолцооны өсөлт, хөгжилт түргэн байдаг. • Эхийн хөхнөөс шууд аманд орох тул бохирдол гэж байхгүй. • Халуун хүйтэн нь яг тохирсон байдаг. •Удах, гашилах, исэх, муудах гэх ойлголт байхгүй, үргэлж шинээрээ байдаг. • Эхийн сүүний найрлага нь хэрэгцээ дагаж өөрчлөгддөг гайхамшигт амьд чанартай. Орчны халуунд шингэрч хүүх-дийн амны цангааг тайлах бол хүйтэнд өтгөрч илчлэг чанар нь нэмэгддэг. Энэ гайхамшигт чанарыг байгаль эх заяажээ. • Эхийн сүү ариун чанартай, халдвар дамжих боломжгүй. • Хөхөө хөхдөг хүүхдүүд их тайван, уур уцааргүй, уйлахг...