Tag: Арилгах эмчилгээ

Б.Болорчимэг: Арилгах эмчилгээгээр цагаан хорхойг бүрэн эмчилнэ
Манба Дацан эмнэлэг

Б.Болорчимэг: Арилгах эмчилгээгээр цагаан хорхойг бүрэн эмчилнэ

Хүүхэд цагаан хорхойтох нь энгийн үзэгдэл мэт үзэж, дур мэдэн эм авч уулгадаг нь өвчний дахих нөхцөл болдог. Тиймээс цагаан хорхойн өвчлөлийн талаар, хэрхэн үр дүнтэй эмчлэх талаар Уламжлалт анагаах ухааны их эмч, Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Б.Болорчимэгтэй ярилцлаа. -Хүүхдийн цагаан хорхой болон хорхой өвчнийг уламж-лалт анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ. Юунаас шалтгаалж үүсдэг талаар ярихгүй юу? -Түүхий сүү, чихэр, лууль зэрэг идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, чийгтэй, хүйтэн газар удаан суух, хүүхдийнхээ ариун цэврийг муу сахиулсанаар цагаан хорхой өвчин үүсэх халдварлах гол шалтгаан болдог. Хорхой өвчнийг ерөнхийд нь гадна орших /бөөс, хуурс/ дотор орших буюу хий, шар, бадган, цусны хорхой байдаг. Бадганы хорхой голлон ходоодонд оршино. Хийн хо...