Tag: АРВАН ХАНГАЛ САХИУС

АРВАН ХАНГАЛ САХИУС
Манба дацан хийд

АРВАН ХАНГАЛ САХИУС

АРВАН ХАНГАЛ Бурхадыг амирлангуй, догшин гэж хоёр хуваадаг. Амирлангуй бурхадын өлмий нь аливаа нүгэл, бузаргүй ариуссан тул бадамлянхуа цэцгийн хучлагатай байдаг. Догшин бурхадын омог хилэн бадарсан нүүр нь энэ хорвоо ертөнцийн хуурамч самуунд илт дургүйцэн, эдийг эрхэмлэх сувьдаг сэтгэл, нүглийг даран наманчлах эрмэлзлэлийн шууд илэрхийлэл байдаг. Арван хангал бурхад нь шашныг хамгаалагч догшин бурхад бөгөөд нэг эм бурхан багтдаг. Хангал бурхадын тэргүүнд нь буй титэмд 5 гавлын яс байдаг бөгөөд энэ нь хүний 5 муу хор (Уурын мунхаг, Шунал, Атаа жөтөө, Муу санаа, Хүсэл тачаал)-ыг илэрхийлж байдаг. Арван хангал бурхдад Очирваань, Жамсран, Жигжид, Гомбо, Лхам, Шалш, Намсрай, Чойжоо, Гонгор, Цамба эдгээр сахиусууд ордог бөгөөд Очирваань, Жигжид бурхадыг Ядам бурхан гэдэг. Харин бусад найм...