Tag: адын өвчин

Оточ Манрамба Их Сургууль

“Уламжлалтын эмч өвчтөндөө эм өгөхийн өмнө асрах, нигүүлсэх сэтгэл өгөх хэрэгтэй”

Оточ Манрамба Их сургуулийн Их эмчийн 6-р курсын оюутан, Намдолдэчинлэн хийдийн зоч /лүйжинч/ лам Т.Баттулгатай ярилцлаа. -Та хэдэн наснаасаа шавилж, бурханы номонд шамдах болсон бэ? -Би 11 настайгаасаа Гандантэгчилэн хийдийн Жүд дацанд шавь орж, номын багш “Хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхэд” Н.Бизъяа багшаараа “Га” үсэг заалгасан. Манай гэр Ганданд ойрхон байсан болохоор Гандангаар орж гарч тоглодог хүүхэд байлаа. Тэр үед Жүд дацан сэргээн байгуулагдаад хоёр дахь ээлжиндээ хүүхдүүдийг авч байхад нь би орж суралцсан юм. 2003-2006 он хүртэл Жүд дацанд шавилж ном үзээд, 2006 оноос хойш өдийг хүртэл улааны ёсны Жагар Моломын нэрэмжит Намдолдэчинлэн хийдэд сууж, зоч ламын үүргийг гүйцэтгэж байна. Лүйжин тавьдаг ламыг зоч гэж нэрлэдэг юм. -Эртнээс лам хүн эм барьж, хүн эмчилж байсан түүхтэй....