Манба Дацан хийд “Өнөр бүл” төвийн багачуудад зориулж ном хурлаа
Өвлийн сүүл сарын Шинийн 8-ны билэгт сайн энэ өдөр "Өнөр бүл" хүүхдийн төвийн багш ажилчид, 2-12 насны 70 гаруй хүүхдүүд Манба Дацан хийдэд хүрэлцэн ирж, хурал даган баяслаа. "Өнөр бүл" хүүхдийн төв нь 1974 онд байгуулагдсан улсын асрамжийн газар бөгөөд Манба Дацан хийдтэй олон жилийн хамтын ажиллагаатай билээ.
Манба Дацан хийдийн лам хуврагууд "Өнөр бүл" төвийн хүүхдүүд, багш ажилчдыг даатган Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурж, хүүхэд багачуудыг өвчин зовлонгүй, эрүүл энх байхын тухайд Манла бурхандаа даатгалаа.
Хурлын үеэр Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч Д.Нацагдорж хүүхэд, багш, ажилчдад лекц уншсан бөгөөд цаашид олон талаар хамтран ажиллаж, "Өнөр бүл" төвийн хүүхэд багачуудынхаа боловсрол, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана гэсэн юм....