Tag: өвчин гэж юу вэ

Өвчин гэж юу вэ?
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Өвчин гэж юу вэ?

Өвчин гэж юу вэ? Өвчин гэдэг үгийг монгол бичгээр эвдчин гэж бичдэг. Эрүүл биеийг эвдэж байгаа үйлийн эзнийг өвчин гэнэ. Европ болон уламжлалт анагаах ухаанд өвчний шалтгаан гэж эрс ондоо ойлголт байдаг. Жишээ нь тамхи уушигны  хавдарын 50%-ийн, архи элэгний өвчний 20%-ийн шалтгаан болно ч гэдэг юмуу.  Гэтэл уламжлалт анагаах ухаанд эдгээрийг өвчний нөхцөлд авч үзээд харин өвчний шалтгааныг холын, ойрын гэж хоёр ангилж үздэг. Ойрын шалтгаан нь ерөөсөө тэр хүн уушигтай учраас л уушигны өвчний шалтгаан болж байгаа юм.  Тэр хүн уушиггүй байсан бол уушигны өвчин тусахгүй гэсэн үг. Элэгтэй байна гэдэг элэгний өвчний шалтгаан. УАУ-д өвчний холын шалтгааныг мариг гэдэг. Өвөрмонголчууд түүнийг сэтгэл гэж буулгадаг. Энэ нь ухаангүй гэсэн үг.  Сэтгэл гэдэг бие, хэл хоёрын эзэн.  Сэтгэл ямар байна, б...