Tag: үл зохицох идээ унд

Үл зохицох идээ хэрэглэх нь урвасан хорын эмгэг үүсгэнэ
Манба Дацан эмнэлэг

Үл зохицох идээ хэрэглэх нь урвасан хорын эмгэг үүсгэнэ

Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын суурь гэдэг бөгөөд өвчилсөн хойно ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралдаа тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно. Өглөө хоосон байж огт болохгүй, өглөөнийхөө цайг заавал уух хэрэгтэй. Өдрийн хоолоо тохируулан идээд оройн цагаар маш бага бөгөөд шингэхдээ хялбар зүйл идэх хэрэгтэй. Учир нь өглөө сайн идэхгүй бол урд өдөр нь амраад хоолоо шингээсэн ходоод хоосон ажиллаж, таны биед сөргөөр нөлөөлнө. Өдрийн цагт хүний ходоодны шингээх чадвар буюу галын илч хамгийн их бадардаг тул сайн идэх хэрэгтэй. Харин оройн цагаар ходоодонд хоол шингэх чадвар нь эрс буурсан байдаг учраас аль болох бага хэмжээгээр, шингэхэд амархан хоол идвэл зохино. Нэг...