Tag: ясны сийрэгжилт

В.Төмөрбаатар: Бүх эрхтэнийг өвчлүүлэх үндэс нь буруу хооллолт юм
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

В.Төмөрбаатар: Бүх эрхтэнийг өвчлүүлэх үндэс нь буруу хооллолт юм

Сүүлийн үед тархи, нуруу нугасны өвчлөл нэмэгдэж, яс ургалт, шохойжих зэрэг үе мөчний өвчнүүд залуучуудад түгээмэл тохиолдох болсон. Тэр ч бүү хэл бага насны хүүхдүүд ясны сийрэгжилттэй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа тархи, нуруу нугасны өвчин юунаас шалтгаалан үүсч байгаа болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Төмөрбаатар Оточ” эмнэлгийн дарга, АУ-ы магистр, УАУ-ы их эмч В.Төмөрбаатарыг урьж ярилцлаа. -Тархи, нуруу нугасны өвчин юунаас шалтгаалж үүсч байгаа талаар яриагаа эхлэх үү? -Аливаа өвчин сэтгэлээс шалтгаалан үүсдэг. Сэтгэлээс өвчин үүснэ гэхээр хүн болгон гайхдаг. Хүн өөрийн сэтгэлээ захирч чадвал идээ унд, явдал мөр нь аяндаа зөв болж байдаг. Хэрэв та зөв хооллож, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх цаг зав гаргаж чадахгүй б...