Tag: Ш.Сүрэнжав

Ш.Сүрэнжав: Дорнын анагаах ухаан Өрнийг даван салхилах цаг иржээ
Манба Дацан эмнэлэг

Ш.Сүрэнжав: Дорнын анагаах ухаан Өрнийг даван салхилах цаг иржээ

Сэтгүүлч, судлаач СГЗ Ц.Сүрэнжавтай ярилцлаа. -Их хэлмэгдүүлэлтийн үед уламжлалт анагаах ухааны эмч, эрдэмтэн лам, хуврагуудыг хэлмэгдүүлж, Манба Дацангуудыг устгаж, хааж байсан. Тиймээс ч нэгэн үе хүмүүс уламжлалт анагаах ухааныг “Сэрэлт” кино шигээр ойлгож, уламжлалт анагаах ухааны талаар өрөөсгөл ойлголттой болсон. Энэ ойлголт одоо ч хэвээр байна уу гэж хардаг. Судлаач хүний хувьд энэ талаар та юу хэлэх вэ? -Лам хуврагаа хэлмэгдүүлсэн, хөнөөсөн, сүм дуган, ном судраа шатаасан явдал чинь манай Монгол хүний санаа биш байсан юм. Энэ бол харийн санаа байсан. Монголчуудын уламжлалыг устгах гэсэн тэр цагийн араншин, харь орны бодлого байсан юм. Тухайн цаг төрийн араншингаас болж ардын хувьсгалын дараа их хэлмэгдүүлэлтийн үеэр 700-гаад сүм дуганаа шатаалгаж, машин машинаар нь эрдэмтэн лам ху...