Шинийн 15-ны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм
Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа гол шүтээн нь эрүүл мэндийн Оточ Манла бурхан юм. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа Шинийн 15-ны их хурлын талаар танилцуулъя.
Манба Дацан хийдэд билгийн тооллын сар бүрийн шинийн 15-нд Сандуйн жүдийг тогтмол хурдаг. Сандуйн жүд гэдэг нь нууц хураангуй дамжлага гэсэн утгатай бөгөөд энэ увидас нь Бурхан багшийн зарлигийн эмхэтгэл болох Ганжуур, түүний тайлбар болох Данжуурт багтдаг юм. Монголчуудын дунд Алтангэрэл судар, Сандуйн жүд хоёр машид өргөн дэлгэрсэн нь санамсаргүй хэрэг биш бөгөөд Их Юань гүрний үед Хубилай Сэцэн ...