ОМИС-ийн магистрант Л.Чимэдцогзол “Шар усны өвчний ангилалд хийсэн судалгаа” сэдэвт бүтээлээрээ магистрын зэрэг хамгааллаа
Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 09-ны өдрийн хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант Л.Чимэдцогзол “Шар усны өвчний ангилалд хийсэн судалгаа” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлээ амжилттай хамгаалсанаар магистрын зэрэг хүртлээ. Магистр Л.Чимэдцогзолын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Буддын гүн ухааны гэвш, профессор, Хамба лам Д.Нацагдорж, шүүмжлэгчээр АУ-ы доктор Г.Одонцэцэг нар ажилласан бөгөөд эрдэм шинжилгээний бүтээлд хийсэн албан ёсны шүүмжид “Шар усны өвчний ангиллын судалгааг хийхдээ шар усны өвчний орших орны ангиллыг дэлгэрүүлэн судалж, таван цул эрхтэн тус бүрд шар ус буух өвчнүүдийн шинж тэмдгийг тодруулан гаргажээ. Мөн таван цул тус бүрийн шар өвчний ангиллыг цааш дэлгэрүүлэн судалж, үүнийгээ бусад өвчний ангилал, т...