Tag: шанлон дамжан

Шинийн аравны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм
Манба дацан хийд

Шинийн аравны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм

Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа эрүүл мэндийн Оточ Манла бурханыг гол шүтээнээ болгосон бөгөөд шинийн арванд Манла бурханы сахиус Шанлон, Дамжон тэргүүтэй долоон сахиусыг тахидаг Манба Дацан хийдийн жасаа хурал билээ. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа Шинийн аравны их хурлын талаар танилцуулъя. Манба дацан хийд нь билгийн тооллын шинийн арванд Шанлон, Дамжан сахиусыг тахидаг бөгөөд Шанлон, Дамжан нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр...