Tag: шамбрам

Б.Чойном: Эмчилгээний үр дүн эмч, өвчтөн хоёроос аль алинаас нь хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг

Б.Чойном: Эмчилгээний үр дүн эмч, өвчтөн хоёроос аль алинаас нь хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй

Шамбрам өвчний талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн их эмч, АУ-ы магистр Б.Чойномтой ярилцлаа. -Шамбрам өвчний талаар уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Юунаас шалтгаалж үүсдэг вэ? -Энэ өвчний талаар ярихаас өмнө нийтлэг буруу ойлголтыг засах ёстой. Шамбрам нь уруу арилгагч хийн үйлдэлтэй холбоотой өвчин. Хий гэдэг нь булчин болон мэдрэлийн үйл ажиллагаа. Гэтэл хүмүүс “Голын хий гаргах уу”, “Савны хий гаргах уу” гэх мэтээр биеэс гарч байгаа агаарыг хийтэй андуураад байдаг. Энэ хийн үйл ажиллагааг нь тухайн хүний амьдралын хэв маяг, хоол унд, улирлын нөлөө болон үйлийн үр гэсэн дөрвөн шалтгаанаар илүүдэж, дутуудаж, буруудаж алдагддаг. Ингэснээр өвчин үүсдэг. Шамбрам нь суулгах, төрөх үед саадтай байх, өтгөнийг хорих, өтгөн хатах, олон цагаар сууж ажиллах, хүйтэн сэрүү...
Манба Дацан эмнэлэгт шамбрам өвчнийг эмийн болон засал эмчилгээгээр үр дүнтэй эмчилж байна
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэгт шамбрам өвчнийг эмийн болон засал эмчилгээгээр үр дүнтэй эмчилж байна

Сүүлийн жилүүдэд хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын буруу хэв зуршлаас шалтгаалан хүм амын дунд ихээхэн тохиолдож байгаа өвчний нэг бол яах аргагүй шамбрам юм. Уламжлалт анагаах ухаанд шамбрамыг хошногоны гөвдрүү өвчин гэж үздэг. Хошногоны гөвдрүү буюу шамбрам өвчин нь бүх насны хүнд тохиолдох боловч туулга эмчилгээг хэтрүүлсэн, удаан хугацаагаар сууж ажилладаг, өтгөн шингэнээ удаан хорьж эсвэл хүчээр шахдаг, хөдөлгөөний дутагдалтай, биеийн дархлаа сул хүмүүст тохиолдох нь элбэг. Эдгээр нөхцөлүүдээр шулуун гэдэсний амсарт гөвдрүү үүсч, уруу арилгагч хийг улам хямраах бөгөөд галын илч буурах, үе мөч өвдөх, хэвлий хөөх, хоолны дуршил буурах, толгой өвдөх, тамир буурах, ядрах, шээсний гарц элбэгших эсвэл хаагдах, өтгөн хатах буюу суулгах, муухай үнэртэй, цустай суулгах, сүүж, шулуун гэдэс...