Манба Дацан эмнэлэг чихрийн шижинг үр дүнтэй эмчилж байна
Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүний тоо одоогийн байдлаар 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт бий. Гэхдээ албан бус судалгаагаар манай улсад 60-80 мянган хүн чихрийн шижин өвчтэй гэж үзэж байгаа. Жил бүр долоон сая хүн чихрийн шижинтэй хэмээн шинээр оношлогдож, энэхүү өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна. Энэ байдлаар цааш үргэлжилвэл 2025 он гэхэд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрэх тооцоо бий.
Чихрийн шижин өвчин нь нойтон чийгтэй газар удаан хугацаагаар ажиллах, олон цагаар сууж ажиллах, хөдөлгөөний дутагдал, шингэхэд бэрх хүнд сэрүүн чанарын хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээр бадган, өөх аривдаж илүүдэл өөх тос хуримтлагдсанаар гадна өөхлөлт болон дотор эрхтэн, судасны хананд өөх тос хуримтлагдан, цус өтгөрч, цөс, нойр булчирхайн үйл...