Tag: цэгэн бариа

Блок гаргах эмчилгээ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Блок гаргах эмчилгээ

Булчин чангаралт юунаас үүсдэг вэ? Булчин чангаралт нь ерөнхийдөө суугаа ажлыг хэт их удаан хийснээс болдог. Бичиг цаасны ажил, компьютерийн ард хэт удаан суух гэх мэт. Чилээ гаргах төрөл бүрийн дасгалыг өдөрт нэгээс дээш удаагаар хийж байх хэрэгтэй. Булчинг суллах янз янзын арга бий. Эдгээрээс нухах, даран нухах, ар нухах, цэгэн бариа, массаж, бүтэн биеийн зөөлөн бариа манай эмнэлэгт түлхүү хийгддэг. Энэ удаад булчин чангарал буюу хөшингөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт нэг буюу 2-оос дээш удаа хийгддэг дасгалыг заая. Хүмүүсийн ойлгодгоор энэ дасгал нь урагш, хойш, баруун, зүүн тийш толгойгоо хөдөлгөөд болчихдог юм биш л дээ. Зүүн талруу толгойгоо хөдөлгөхдөө өөрийн баруун гараараа тултал нь хүзүүгээ татаж эцсийн цэгт нь хүрсний дараа 3-5 секунд энэ байдлаа хадгалж барина. Болж өгвөл...