Билгийн тооллын 25-нд Цэвэгмэдийн чого хурна.
Цэвэгмэдийн чого хурлыг даган баясаж, хуруулсаны тус эрдэм
Манба Дацан хийд нь сар бүрийн билгийн тооллын 25-нд Цэвэгмэдийн чого хурлыг тогтмол хурдаг бөгөөд Цэвэгмэд гэдэг нь “Ханьцашгүй наст” нэрт бурханы алдар, чого гэдэг нь “зан үйл” гэсэн утгатай төвөд үгс юм. Уг хурал нь өөрийн гэсэн тогтсон горим бүхий зан үйлийн цогц бөгөөд “Насны зан үйл, үхэл үгүйн Чандмань эрдэнийн хаан” хэмээгдэх судраар хурлаа хурдаг.
Цэвэгмэдийн чого хурлыг даган баясах өглөгийн эзэд, сүсэгтнүүд хурал хурж байх үед өөрийн тань өмнө Цэвэгмэд бурхан, түүнийг тойроод энхжингийн орноос Бурхад, Бодьсадва нарын чуулган хүрээлэн заларч байна. Цэвэгмэд бурханы тааллын буюу зүрхэн тус орших тунамал саран дэвсгэр дээр орших улаан өнгөт Хри үсэгнээс гадагш цацарсан гэрэл өөрийн тань зүрхэнд шингэлээ гэж бясалгах хэ...