Tag: цистит

Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй
Манба Дацан эмнэлэг

Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Тэмүүлэнг урьж, цистит буюу давсагны үрэвслийн талаар ярилцлаа. -Цистит нь ямар шалтгаан нөхцлөөр үүсдэг өвчин бэ, энэ талаар эхэлж яръя? -Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин нь шээсний сүвний гэмтэл, хий хуйлрах, цусаар хаагдах, үс ороолдох, давсагны чулуугаар хаагдах, өтгөнөөр хаагдах, дуслаар хаагдах, шээсний сүв хавдах зэрэг олон шалтгаан нөхцлөөр үүснэ гэж үздэг. Тиймээс үүнтэй уялдаад эмчилгээ нь ч өөр байдаг. Мөн хий, шар, бадган, хурмалын аль гэмээр үүссэн байна гэдгийг тогтоох хэрэгтэй байдаг. Хийн гэмээр үүссэн бол хөнгөн, ширүүн идээ, явдал мөрийн нөхцлөөр үүсдэг. Ингэснээр шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө....
Цистит өвчнийг уламжлалт анагаах ухаанаар бүрэн эмчилнэ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Цистит өвчнийг уламжлалт анагаах ухаанаар бүрэн эмчилнэ

Бидний хэлж заншсанаар цистит нь давсаг шээсний замын үрэвсэлт өвчин юм. Ямар ч хүнд тохиолдож болох ч дийлэнхдээ эмэгтэйчүүд өвчилдөг. Энэ нь эмэгтэйчүүдийн бие махбодын онцлогтой холбоотой. Тухайлбал, эмэгтэйчүүдийн шээсний зам богино байдаг учир өгсөх замын халдварт илүү өртөмтгий. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл энэ нь бөөр, давсаг шээсний замын махбод хямарсан, хий, цус шарын гэм давамгайлсан өвчлөл юм. Даарч хөрөх, ялангуяа доороосоо их даарснаар доод биеийн хий хямарч шээсний сүв болоод бөөрний судаснууд нарийсан шарын халууныг хямрааснаар бөөр, давсагны үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх тохиолдолд доороос даарснаас үүдэлтэйгээр өвлийн улиралд үүсдэг ч бөөрний өвчлөлүүдийн үед хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр. Янз бүрийн бөөрний үрэвсэлт өвчний үед үүссэн муу цус давс...