Tag: цагаан мах эргэх

Манба Дацан эмнэлэгт шамбрам өвчнийг эмийн болон засал эмчилгээгээр үр дүнтэй эмчилж байна
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэгт шамбрам өвчнийг эмийн болон засал эмчилгээгээр үр дүнтэй эмчилж байна

Сүүлийн жилүүдэд хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын буруу хэв зуршлаас шалтгаалан хүм амын дунд ихээхэн тохиолдож байгаа өвчний нэг бол яах аргагүй шамбрам юм. Уламжлалт анагаах ухаанд шамбрамыг хошногоны гөвдрүү өвчин гэж үздэг. Хошногоны гөвдрүү буюу шамбрам өвчин нь бүх насны хүнд тохиолдох боловч туулга эмчилгээг хэтрүүлсэн, удаан хугацаагаар сууж ажилладаг, өтгөн шингэнээ удаан хорьж эсвэл хүчээр шахдаг, хөдөлгөөний дутагдалтай, биеийн дархлаа сул хүмүүст тохиолдох нь элбэг. Эдгээр нөхцөлүүдээр шулуун гэдэсний амсарт гөвдрүү үүсч, уруу арилгагч хийг улам хямраах бөгөөд галын илч буурах, үе мөч өвдөх, хэвлий хөөх, хоолны дуршил буурах, толгой өвдөх, тамир буурах, ядрах, шээсний гарц элбэгших эсвэл хаагдах, өтгөн хатах буюу суулгах, муухай үнэртэй, цустай суулгах, сүүж, шулуун гэдэс...