Tag: Хүүхдийн элч

Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийг “Хүүхдийн элч”-ээр батламжиллаа
Танилцуулга

Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийг “Хүүхдийн элч”-ээр батламжиллаа

Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч, Манла бурханы хүүхдүүд нийгэмлэгийн тэргүүн Д.Нацагдорж өнөөдөр “Хүүхдийн элч”-ээр батламжлагдан, хүүхдийн эрхийг хамгаалан, тэдний ирээдүйн сайн сайхны төлөө өөрийнхөө үйл хэргээ зориулан ажиллахаа андгайллаа. 1924 онд анх удаа "Хүүхдийн эрхийн тунхаглал"-ыг Женевт баталжээ. Үүнээс 25 жилийн дараа буюу 1959 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей "Хүүхдийн эрхийн тунхаглал"-ыг баталснаар энэ өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү тунхаглалыг үндэслэн 1989 онд хүүхдийн эрхийн конвенцийг баталсан бөгөөд тус конвенцид манай улс 1990 онд элссэн юм. Нийслэлийн “Хүүхдийн элч”-ийг тодруулж, батламжлах үйл ажиллагааг Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас санаачилсан бөгөөд 9 дүүргийн “Хүүх...