Tag: хоол

Хавар, намрын улиралд адууны махнаас татгалз
Манба Дацан эмнэлэг

Хавар, намрын улиралд адууны махнаас татгалз

Монгол орон нь хуурай, эрс тэс уур амьсгалтай учраас монгол малын мах бүлээн чанартай, шингэхэд хялбар байдаг. Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал, өвлийн улиралд хүний ходоодны галын илч сайн байдаг учраас адуу, хонь, үхрийн махыг хэрэглэвэл сайн. Хавар, намрын улирал нь халуун мөн чанартай учраас адууны махыг идэж болохгүй. Хавар, намар адууны махыг идсэнээр шарын махбод аривдаж, нүүрээр юм гарах, бие халууцах, халууны өвчлөл үүсдэг. Ялангуяа хэрэх, тулай зэрэг үрэвсэлт өвчнүүдийн үед адууны мах идэхийг хатуу хориглодог. Харин зуны улиралд махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Зун долоо хоногтоо 1-2 удаа хонины мах, эсвэл борц идвэл тохиромжтой. Борц нь хөнгөн, бүлээн чанартай тул ходоодонд ачаалал өгөхгүй хялбар шингэнэ. Хүний ходоод гарын алгыг нийлүү...