Б.Болорчимэг: Ходоодны өвчнийг зөвхөн улайлт, шарх, хеликобактер төдийхнөөр ойлгож болохгүй
Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, АУ-ы магистр Б.Болорчимэгийг урьж ходоодны өвчлөлийн талаар ярилцлаа.
-Ходоодны өвчний гол шалтгаан нь юу вэ. Ходоодны өвчлөлийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн ангилдаг вэ?
-Ходоодны өвчний уг шалтгаан нь шороо, усан махбодын хувь дийлэнх оршдог бадган юм. Учир нь ходоод нь бадганы голлох орон. Энэхүү шалтгаан дээр маш олон нөхцлүүд учирснаар ходоодны өвчнийг үүсгэдэг. Тухайлбал сэтгэл, оюуны идэвхигүй залхуу, хойрог байх, гуниг, гутрал зэрэг сэтгэлийн байдлууд нь ходоодны бадган хямрахад нөлөөлнө. Мөн ходоод нь идээ, ундыг шингээх хоол боловсруулах эрхтэний хамгийн чухал эрхтэн учраас хоол, ундны хэмжээг хэт ихдүүлэх, багадуулах, буруудуулах нь ходоодны өвчнийг үүсгэ...