Tag: хий бүрэлдсэн өвчину

Г.Одонцэцэг: Эрт цэвэрших нь эмгэг үйл явц
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Эрт цэвэрших нь эмгэг үйл явц

  Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй цэвэршилт, эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар ярилцлаа. -Цэвэршилт хүн бүхэнд тулгардаг жам ёсны зүйл гэдгийг мэддэг ч энэ нь яагаад, яаж явагддаг, ямар учиртай физиологийн үйл ажиллагаа болохыг төдийлөн мэддэггүй шүү дээ. Тиймээс цэвэршилт гэж юу болох талаар яриагаа эхлэе? -Цэвэршилт гэдэг нь тунгалаг, цөвийн боловсролтын үйл ажиллагаатай уялдаж эмэгтэй хүний бие махбодод явагддаг бодисын солилцооны үйл явц. Хүний биеийн долоон тамир буюу тунгалаг болох идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал нь хүний бие эхийн хэвлийд тогтохоос эхлээд үүсч, боловсорч төлжсөөр дунджаар 12 нас хүрэхэд эцсийн тунгалаг болох дусал нь боловсорч гүйцсэнээр сарын тэмдэг гадагшилж эхэлдэг. Ийнхүү долоон тунгалаг нь бүрэн гүйцэд боловсорч ба...