Tag: хий бүрэлдсэн өвчин

Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Ч.Ичинхорлоо: Төрсөний дараа гам алдвал яс үесээр янгинаж, хэвлий дүүрч цанхайдаг

Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоотой эмэгтэйчүүдийн өвчний талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд эмэгтэйчүүдийн өвчинг хэрхэн авч үздэг вэ? -УАУ-д эмэгтэйчүүдийн өвчинг умайн 5, умайн бэтэг 9, умайн хорхойн 2, судлын 16 өвчин гэж нийтдээ 32 ангилах бөгөөд жирэмсэн эмэгтэйн 8 өвчинг авч үзээд нийтдээ 40 төрлийн өвчин бий гэж үздэг. Эдгээрээс судлын өвчинд хамаарагдах цус бүрэлдсэн өвчин, хий бүрэлдсэн өвчин эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа бөгөөд манай Манба Дацан эмнэлэгт эдгээр өвчтэй хүмүүс их хандаж байна. Гэхдээ тэд толгой өвдлөө, зүрх өвдлөө гэж ирдэгээс биш өвчний онош нь цус бүрэлдсэн, хий бүрэлдсэн өвчин гэдгийг мэддэггүй. Тиймээс нэлээд хүндэрсэн шатандаа ирж эмчлүүлэх нь бий. -Эдгээр эмэгтэйчүүдийн өвчин нь ямар шалтгаанаар үүсдэг вэ? -Эмэгтэйчүүдийн өвчин нь...