Tag: хийн өвчин

“Арав гаран жил онош нь тодроогүй зүрхний өвчнийг Манба Дацан эмнэлгийнхэн оношилж, эмчилсэн”
Манба Дацан эмнэлэг

“Арав гаран жил онош нь тодроогүй зүрхний өвчнийг Манба Дацан эмнэлгийнхэн оношилж, эмчилсэн”

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, БГД-ийн иргэн Д.Чимгээтэй ярилцлаа. -Манба Дацан эмнэлэгт анх удаа эмчлүүлж байна уу? -Би Манба Дацан эмнэлэгт анх удаа ирж эмчлүүлж байна. Танил маань Манба Дацан эмнэлэгт үзүүлэхийг зөвлөснөөр Зөвлөх эмч, Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлж, арав гаран жил оношлогдоггүй байсан өвчнөө оношлуулж, эмчлүүллээ. Арав гаран жил зүрх өвдсөн ч Европ анагаахын эмнэлгүүд зүрхний өвчин гэж оношилдоггүй байсан. Хамгийн сайн гэсэн зүрхний эмч, эмнэлэгт очиж үзүүлдэг ч таны зүрх эрүүл байна гэдэг бол зарим нь бага зэргийн хэм алдагдал байгаа ч таны насанд энэ зэргийн өөрчлөлт байх гэж хэлдэг. Хамгийн сайн өнгөт эход үзүүлэхэд ч миний зүрхийг хэвийн гэж үзсэн. Гэтэл зүрхээр хатгуулж, дэлсэж, дээшээ юм тулж ирээд, уйлмаар санагдаад, цээжээр өвдөж яах аргагүй зовиур илэр...