Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг
Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ.
“Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцаж, тодрууллаа.
-Гал тэгшитгэгч хийний ач холбогдол болон энэ хий хямрахад биед ямар сөрөг үр дагаврууд илэрдэг талаар ярьж өгөөч?
-Гал тэгшитгэгч хий ходоодонд оршиж дотор гэдэс бүхэнд гүйх бөгөөд хоол ундыг шингээнэ, тунгалаг цөвийг ялгах ба хорлогдохууныг боловсруулна. Хүний биеийн долоон тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, эрэгтэй, эмэгтэйн дусал гэсэн ...