Tag: ханиад томуу

Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой

Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа талаар болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Сүүлийн үед тохиолдоод байгаа маш өндөр халуурдаг, уушгины хатгаа үүсгэдэг ханиадыг H1N1 вирусаар үүсгэгдсэн гэж байна. Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ер нь ханиад яаж ч зүсээ хувиргасан уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний зарчим нь юу вэ? -Ханиад бол халуун төрлийн өвчин. Халуун өвчин дөрвөн язгуур хэлбэртэй байдаг. Ханиад гэхэд халдварт болон шарын халуунаар хямарсан ханиад гэж байна. Халдварт ханиад байна уу, хямарсан ханиад байна уу ...
Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно
Манба эмийн үйлдвэр

Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно

Эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд хүйтнээс шалтгаалах өвчлөл үүсэх магадлал өндөр. Ялангуяа өвлийн улиралд уушги, бөөр-ний өвчлөл давамгайлан илэрдэг. Энэ нь уушги бөөр нь хүйтний буюу бадганы орон болохтой холбоотой ба гадна орчны хүйтэн уур амьсгалын нөлөөллөөр тэдгээр эрхтэнд орших хүйтэн гэм болох бадган хий босч хямран өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ. Өвлийн улиралд хүйтнээс гадна утаа ихссэнтэй холбоотой уушгины өвчлөл тэр дундаа астма, бронхит, хий болон цэртэй ханиалгууд, хүндэрсэн хэлбэрийн ханиад уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдлууд ихэсдэг, тэдгээр нь хүндэрч уушгины хатгалгаа болох тохиолдол цөөнгүй байна. Тиймээс ард иргэд эдгээр ханиалгуудыг цаг тухайд нь эмчилж байх нь зүйтэй. Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчнийг үндсэн 8 ангиллаар авч үздэгээс өвлийн улир...
Г.Одонцэцэг: Долоо хоногт 2-3 удаа иллэг хийх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Долоо хоногт 2-3 удаа иллэг хийх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй

Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй хүүхдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн мөн чанар, өсөлт хөгжил, өвчнийг хэрхэн авч үздэг вэ. Хүүхдэд тан өгч болох уу, хүүхдийг уламжлалтаар эмчлэх үү гэж олон хүн асуудаг шүү дээ? -Уламжлалт анагаах ухаан бол бүх насны хүнд зориулагдсан анагаах ухаан. Манай эмнэлэгт бүх насны хүүхдийг үзэж, оношлон, зөвлөгөө өгч, эмчилдэг. Хүүхдийн нас, биеийн онцлогоос шалтгаалаад анхаарууштай зүйл маш их бий. Хүүхдийн өсөлт хөгжил, насны онцлогоос шалгаалсан өвөрмөц өвчлөлүүд ч байдаг. Уламжлалт анагаах ухаанд хамгийн амархан оношилж, эмчлэх боломжтой хүмүүсийг идэр залуу насныхан, тэр тусмаа эрэгтэй хүн гэж үздэг. 10 эрэгтэй хүнийг оношилж, эмчлэх нь нэг эмэгтэй х...
Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна

Манба Дацан эмнэлгийн эмч нар зөвлөж байна -Ханиад, томууг уламжлалтаар хэрхэн эмчилдэг вэ. Зарим хүмүүс хүүхдэд тан өгч болохгүй гэсэн буруу ойлголттой байдгаас болж хүүхдээ ханиад хүрэнгүүт нь хүчтэй антибиотек өгөхийг урьдал болгодог шүү дээ? -Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчинг засах тухай заасан байдаг. Хүүхдийн өвчинг нарийн өвчин, бүдүүн өвчин, маш нарийн өвчин гэж ангилан үздэг. Хүүхдийн өвчний үед эм тан, засал эмчилгээнүүдийг тухайн хүүхдэд тохируулан хийх ёстой. Тухайлбал, ханиад томууны үед эм, тан өгч архаг хэлбэрийн хатгаа, томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг эмчилж болдог. Бүр төрөлхийн, удамшлын өвчнүүдийг ч эм, тангаар засч болно. Жишээлбэл, дээр үеэс монгол маарамба, оточууд Мана-4, Норов-7 зэрэг эмүүдээр ханиад томууг засч байсан. Мөн тарнийн арга, бариа засал, ...
Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг
Манба Дацан эмнэлэг

Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг

Ханиад нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо хоолойн, уушгины, хамрын, халдварт ханиад гэсэн ангилалтай бөгөөд тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм. Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ ихээхэн найтаах шинж тэмдэг илэрнэ. Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг. Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх бол халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр нүдүүлсэ...
Ханиад томууг анагаах уламжлалт эм, эмчилгээ
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль