Tag: Хамба лам Д.Нацагдорж

Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр МУ-ын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын  Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг “Дугаарын зочин”-ы хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа. Өнгөрч буй бичин жилийн үр өгөөж монголчуудад хэрхэн нөлөөлөв. Сургамжтай, анхаарууштай зүйл юу байсныг дүгнэн яръя? Өнгөрч буй гал бичин жил монголчуудын хувьд ээлтэй сайхан жил байлаа. Өвлийн дунд илүү сартай байлаа. Хүмүүс бичин жил хэцүү гэж бодож байсан ч сайхан өнгөрлөө. Энэ нь Монголын ард түмний хичээл зүтгэл, засал номоо сайн хийлгэж, бичин жилээ сайхан бэлгэ дэмбэрэлээр хүлээж авсаных, буянтай байсных гэж бодож байна. Аливаа муу зүйлийг зөв, сайн бэлгэ дэмбэрэл, номоо...
Бурхан дор мөргөмүй
Манба дацан хийд

Бурхан дор мөргөмүй

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... “Санжай” гэсэн түвд үг нь “бурхан” хэмээх утгатай. “Сан” хэмээх нь нисванисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэрээс ариуссан гэсэн утгатай. “Жай” гэсэн нь бүхий л юмсыг илтэд мэдэж, эрдэм бүхнийг төгссөн гэсэн утгыг илэрхийлнэ. “Шагжа” гэдэг нь бурхан багшийн язгуур угсааны нэр болно. Мүни хэмээх нь чадагч гэсэн утгатай үг. Нисванисын шулам, цогцсын шулам, тэнгэрийн хүүгийн шулам, үхлийн эзний шулам тэргүүтэн наян дөрвөн мянган нисванисыг даран чадагч болно. Бурхан багш анханд нь бодийн дээд сэтгэл үүсгэж, тоолшгүй гурван галавт буяны чуулган хурааж дөрвөн шулмыг дарсан гэдэг. Бурхан багш урьд үйлийн үрээр тамд төрөл таалахуйд хамт морин тэрэг татагч хүч бага нэгэн татан үл чадсанд эрлэгийн тамлагч гурван үзүүр...
Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн тухай сонсоод гайхамшигтай кино хийх санаа төрсөн
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн тухай сонсоод гайхамшигтай кино хийх санаа төрсөн

Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс, бариа засалч, эрдэмтэн Константин Павлидис нар Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Манба Дацан хийдийн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийх саналыг тавьсан юм. Энэ дагуу Бенжамин Жонс, Константин Павлидис нар өнгөрөгч арванхоёрдугаар сард Монголд айлчлан ирж, Д.Нацагдорж хамба ламтай уулзан, киногоо хэрхэн хийх талаар ярилцаад буцсан. Баримтат киногоороо алдартай найруулагч Бенжамин Жонс “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээхээр зорьж байгаа бөгөөд энэхүү цуврал уран бүтээлийнхээ хүрээнд Д.Нацагдорж хамба ламын тухай хөрөг баримтат кино бүтээх аж. Кино багийнхан манай улсад хоёрдугаар сарын 23-нд ирж, зураг авалтаа нэг сарын турш хийх юм. Кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Бр...