Хамба лам Д.Нацагдорж: Бие, хэл, сэтгэлийн муу үйлийг засч, сайнд урвуулах жил
Айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж гуайг “Дугаарын зочин” буландаа урьж, ирж буй жилийн өнгө, сар шинийн мөн чанар хийгээд засал номоо хэрхэн хийлгэх талаар ярилцлаа.
-Улирч буй нохой жилийн үр өгөөж ямар байв. Энэ жилд сургамжтай, анхаарууштай зүйл юу байсан талаар яриагаа эхлэе?
-Өнгөрч байгаа шороон нохой жил сайхан жил боллоо. Монголчуудын хувьд болоод манай байгууллагын хувьд ч олон сайхан зүйлүүдийг хийж бүтээж, олон амьтны тусыг бүтээж, анагаах ухаан, шашныхаа үйлсэд тодорхой сайн үйлсүүдийг хийсэн он жил байлаа. Монголчууд маань өнгөрч байгаа жилдээ буян номоо хийж, зөв сэтгэл, явдал мөрөөр явж байсны үрээр байгаль, цаг уур дэлэгнэсэн сайхан жил болсон...