Б.Чойном: Хаван өвчинг эрт үед нь эмчлүүлэх шаардлагатай
Хаван өвчний талаар Манба Дацан эмнэлгийн их эмч Б.Чойномтой ярилцлаа.
-Хаван өвчин юунаас шалтгаалж үүсдэг вэ?
-Дүр эс хувирсан буюу хэвийн хэмжээндээ байгаа хий, шар, бадганы тэнцвэр алдагдсанаар өвчин үүсдэг. Тэнцвэр алдагдуулах дөрвөн хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, идээ унд буюу хүний юу идэж ууж байгаагаас шалтгаалж өвчин үүснэ. Хоёрдугаарт, явдал мөр буюу хувцаслалт, эрсдэлтэй газраар явах, модонд авирах зэрэг эрсдэлтэй үйл хийх, ажлын нөх-цөл байдал, амьдралын хэв маяг орно. Хаван өвчин нь хүйтэн өвчин учраас хүйтэн сэрүүнийг хэтрүүлэх нь өвчлөх гол шалтгаан болно. Гуравдугаарт, улирал буюу гадна орондоо зохицоогүй үйл хийх. Тухайлбал, өвөл дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, үйлийн үр юм. Бүх өвчин үйлийн үртэй холбоотой. Өмнө насны үйлийн үрээр элдэв хорт хавдар, эдгэрэлт...