Tag: хаван

Хүйтэн сэрүүн, амтлаг, тослог хоол байнга идэх нь  хаван өвчнийг үүсгэнэ
Манба Дацан эмнэлэг

Хүйтэн сэрүүн, амтлаг, тослог хоол байнга идэх нь хаван өвчнийг үүсгэнэ

Хаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай, амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүсдэг хүйтэн өвчин юм. Тухайлбал, жимс, жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, жимсний нухаш, бас тостой хоол унд байнга идэх нь хаван өвчнийг үүсгэх гол нөхцөл болно. Мөн голын эрэг дээр удаан суух, даарч хөрөх, жиндэх тохиолдолд хавантдаг. Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учраас хүйтэн, жиндүү байдаг. Тиймээс өвөл, зуны улиралд хаван өвчнөөс сэргийлж хаван өвчнийг үүсгэх идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байх нь чухал. Мөн бусад эрхтэний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүсдэг. Хаван өвчин нь эс шингэх өвчнөөс гаралтай. Хүний идсэн хоол хүнс амаар орж шүдээр бутлагдан, шүлсээр дэвтээгдэж, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй учирч, тунгалаг ц...