Tag: уушгины өвчин

Манба Дацан эмнэлэг

Уушгины мөгөөрсөнд удаан хугацаанд цэр хурснаас болж уушгины архаг өвчин үүсдэг

Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчинг найман зүйлээр авч үздэг. Энэ нь дагшиж ханиах, цайвар хаван, уушгины халуун, ус алдах, огшрон ханиах, уушгины архаг өвчин, уушгины дэлгэрэх өвчин, зөгийн үүртэн гэж ангилдаг. Уушги нь ерөнхийдөө бадганы орон тул өвлийн цагт өвчлөх нь элбэг байдаг. Уушгины өвчин шөнө хөдөлдөг. Хамрын үүд хатах, битүүрэх нь уушгины халуун өвчний шинж бол царайны өнгө доройтох нь уушгины архаг өвчний шинж болно. Хамар нь уушги, бүдүүн гэдэстэй махбодын эрхээр барилддаг тул эдгээр эрхтэнд хий, шар, бадганы бэлгэ чанар дүр урвахад хамрын үнэрлэх мэдрэхүйд эмгэг өөрчлөлт илэрдэг. Хамрын хий оршвол хамар битүүрэх, байн байн ус гоожих, ялангуяа үнэр мэдрэхгүй болно. Хамранд бадган оршвол хамар битүүрч хамрын угаар хүндэрнэ. Үдэш, үүрээр ханиаж, нүүр сэлхэрч, цэр ховхрохдоо ...