Б.Чимэгцэцэг: Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээ үнэхээр гайхалтай
“Ультрасоник” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Манба Дацан эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг бөгөөд уламжлалт анагаах ухаан, эрүүл зөв амьдралын хэвшлийг эрхэмлэдэг нэгэн юм.
-Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг гэсэн. Яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болов?
-Дорно дахины анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг явуулдаг хамгийн сайн эмнэлэг бол Манба Дацан эмнэлэг. Би энэ эмнэлгийг байгуулагдсан цагаас нь мэднэ. Эмчилгээ үйлчилгээ сайтай учраас би Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг. Тэр дундаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ эмнэлэгтэй байнга холбоотой байж, уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн дэглэмд суралцаж явна. Уламжлалт анагаах ухаан бол манай Монгол оронд эртнээс дэлгэрсэн анагаах ухаан. Бидний өвөг дээдэс энэ анагаах ухааны...