Tag: уламжлалт эм

Уламжлалт эм уух үед барих гам
Манба Дацан эмнэлэг

Уламжлалт эм уух үед барих гам

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагд-сан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд ...
Г.Одонцэцэг: Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд нөлөөлдөг
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд нөлөөлдөг

Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ямар амттай хоол хүнсийг хэрхэн хэрэглэх нь бидний эрүүл мэндэд тустай талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд аливаа амт амтагдах төдий тус эрдмээ өгдөг гэж үздэг. Амтны талаарх ойлголт яагаад чухал байна вэ? -Бидний идэж хэрэглэдэг хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байна, түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдаг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм н...
Г.Одонцэцэг:  Амт нь хүний бие махбодод  нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг

Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган сальс, өөхийг хаврын улиралд арилгана
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган сальс, өөхийг хаврын улиралд арилгана

Удахгүй Монгол үндэстний Сар шинийн баяр болж, урин хавар айлчлан ирж буйг тохиолдуулан хаврын улиралд хэрхэн биеэ тэтгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Хаврын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлж, биеийн хүч тамираа тэтгэх талаар ярихаас өмнө хаврын улирлын онцлогийн талаар асуумаар байна? -Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанару...
Тан эмийг уух ёс
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр

Тан эмийг уух ёс

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагдсан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд б...
Цус төлжилтөнд Данмамайжүг талхан эм тустай
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Цус төлжилтөнд Данмамайжүг талхан эм тустай

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Facebook хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Цус багадалтын үед уламжлалтын зүгээс ямар арга хэмжээ авч, ямар эмчилгээ хийж болох вэ? -Цус багадалт галын илчтэй их холбоотой. Цусыг төлжүүлэх гурван гол зүйл байдаг. Энэ нь хонины мах, тэр дундаа хонины ястай махтай шөл, үхрийн сүү, анар жимсний шүүс юм. Ходоодны галын илчийг сайжруулах хоол унд идэж, анар жимсний шүүс сайн хэрэглээрэй. Мөн Данмамайжүг гээд талхан эм байдаг. Үүнийг өдөртөө 1-2 тунгаар уух хэрэгтэй. Цусыг төлжүүлэхийн тулд цусны эргэлтийг сайжруулж, зөв зохистой хөдөлгөөн хийж хэвшвэл сайн. Цус багадсанаас...
Б.Чимэгцэцэг: Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээ үнэхээр гайхалтай
Манба Дацан эмнэлэг

Б.Чимэгцэцэг: Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээ үнэхээр гайхалтай

“Ультрасоник” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Манба Дацан эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг бөгөөд уламжлалт анагаах ухаан, эрүүл зөв амьдралын хэвшлийг эрхэмлэдэг нэгэн юм. -Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг гэсэн. Яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болов? -Дорно дахины анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг явуулдаг хамгийн сайн эмнэлэг бол Манба Дацан эмнэлэг. Би энэ эмнэлгийг байгуулагдсан цагаас нь мэднэ. Эмчилгээ үйлчилгээ сайтай учраас би Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг. Тэр дундаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ эмнэлэгтэй байнга холбоотой байж, уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн дэглэмд суралцаж явна. Уламжлалт анагаах ухаан бол манай Монгол оронд эртнээс дэлгэрсэн анагаах ухаан. Бидний өвөг дээдэс энэ анагаах ухааны...
Г.Чойжамц: Эмийн биотехнологийн аргыг монголчууд аль эрт хийсэн
Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Г.Чойжамц: Эмийн биотехнологийн аргыг монголчууд аль эрт хийсэн

Оточ Манрамба Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамцтай уламжлалт эмийн талаар ярилцлаа. Оточ Манрамба Их сургууль нь уламжлалт эмийг судлах чиглэлд амжилттай ажиллаж байгаа юм. -Уламжлалт эмийн талаар хэрэглэгчид маш бага мэдээлэлтэй байна. Түүнээсээ болоод уламжлалт эм танг өргөн хэмжээнд авч хэрэглэдэггүй. Гэтэл уламжлалт анагаах ухааны сан хөмрөгт хүчтэй сайн эм олон бий гэж та хэлж байсан. Уламжлалт эмийн давуу талыг хэрхэн таниулах вэ? -Уламжлалт анагаах ухааны эмийг эм биш нэмэлт бүтээгдэхүүн гэж хэлдэг хүмүүс ч байдаг. Уламжлалт эмийн үйлчилгээ, хүний бие махбодод үзүүлэх нөлөөг европ эмтэй харьцуулахад харьцангуй зөөлөн, тогтвортой үйлчилгээ үзүүлдэг. Монголын уламжлалт анагаах ухаан бол гурван гэм /хий, шар, бадган/-ийн онолтой ардын...
Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэгт хатгаа, ханиад томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг үр дүнтэй эмчилж байна

Манба Дацан эмнэлгийн эмч нар зөвлөж байна -Ханиад, томууг уламжлалтаар хэрхэн эмчилдэг вэ. Зарим хүмүүс хүүхдэд тан өгч болохгүй гэсэн буруу ойлголттой байдгаас болж хүүхдээ ханиад хүрэнгүүт нь хүчтэй антибиотек өгөхийг урьдал болгодог шүү дээ? -Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчинг засах тухай заасан байдаг. Хүүхдийн өвчинг нарийн өвчин, бүдүүн өвчин, маш нарийн өвчин гэж ангилан үздэг. Хүүхдийн өвчний үед эм тан, засал эмчилгээнүүдийг тухайн хүүхдэд тохируулан хийх ёстой. Тухайлбал, ханиад томууны үед эм, тан өгч архаг хэлбэрийн хатгаа, томууны хүндэрсэн хэлбэрийн өвчлөлийг эмчилж болдог. Бүр төрөлхийн, удамшлын өвчнүүдийг ч эм, тангаар засч болно. Жишээлбэл, дээр үеэс монгол маарамба, оточууд Мана-4, Норов-7 зэрэг эмүүдээр ханиад томууг засч байсан. Мөн тарнийн арга, бариа засал, ...
Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг
Манба Дацан эмнэлэг

Цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийдэг

Ханиад нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо хоолойн, уушгины, хамрын, халдварт ханиад гэсэн ангилалтай бөгөөд тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм. Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ ихээхэн найтаах шинж тэмдэг илэрнэ. Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг. Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх бол халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр нүдүүлсэ...