Tag: уламжлалт анагаах ухаан

Ховаллыг Алла: Олон жил өвчиндөө шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт ирж илааршлаа
Манба Дацан эмнэлэг

Ховаллыг Алла: Олон жил өвчиндөө шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт ирж илааршлаа

Бүгд найрамдах Тува улсаас олон хүн Манба Дацан эмнэлгийг зорин ирж эмчлүүлдэг нь Монголын уламжлалт анагаах ухаан Тувад түгэн дэлгэрсэний илрэл билээ. Энэ удаад Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч Тува улсын иргэн Ховаллыг Аллатай ярилцлаа. Тэрбээр ходоодны өвчнөөр 6, 7 жил шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж илааршсан тухайгаа онцолж байлаа. -Та Монголд хэзээ ирсэн бэ. Манба Дацан эмнэлгийн тухай хаанаас сонсов? -Би долдугаар сард Монголд ирж, Монголын уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Олон жилийн турш ходоод минь өвдөж, сайн гэх эмнэлэг болгоноор л явдаг байлаа. Гэтэл манай Тувад байдаг нэг Хамба лам надад Манба Дацан эмнэлгийг зааж өгч, очиж эмчлүүлэхийг зөвлөсөн. Миний хэд хэдэн танил ч Манба Дацан эмнэлгийн тухай ам сайтай байсан. Тэгэ...
БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?

Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд эцгийн цагаан дусал /үрийн шингэн/, эхийн улаан дусал /сарын тэмдэг/, намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ гурав урьдын үйлийн эрхээр нэгэн агшинд учирч дусал, цус, намш тус бүрийн таван махбод нэг нь нөгөөдөө харилцан шүтэлцэж нэгдсэнээр хүний бие бүтнэ. Намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ нь эхийн хэвлийд орсон агшинаас эхлэн илч, амьсгал, хөдөлгөөн үүсч амь орж эхэлдэг бөгөөд 4 дэх долоо хоногт хүйс тогтдог. Энэ үед усан судас буюу мэдрэлийн жанма судас, цусан судас буюу рома судас, хийн судас буюу ум судас гэсэн үндсэн 3 судас үүсдэг. Ум, Рома, Жанма судас зүрхэнд хурж Амин хий тэргүүтэй хийнүүдтэй нийлж сэтгэл гүйснээр зүрх лугшдаг. Түүнээс салаалсан судаснууд нь биеийн эд эрхтнүүдэд салаалан хий, шар, бадган, долоон тамир,...
Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Гандантэгчинлэн хийдийн Гандан лаврингийн хуврага Ө.Гиваатай ярилцлаа. Тэрбээр Есдүгээр Богд Жавзандамба хутагтыг амьд сэрүүн ахуйд нь шавчи /туслах/ байсан түүний ойрын шавь юм. -Та Есдүгээр Богдын ойрын туслах, шавь байсан. Богд ламын эрдэм чадлаас их зүйл суралцсан байх. Богд ламын тухай дурсахгүй юу? -Би Богд ламын ачийг үргэлж санаж явдаг. Миний аав, ээж энэ биеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн ачтан. Харин лам багш бол ганц энэ насны бие, хүмүүжлээр зогсохгүй, энэ нас хийгээд хойд насандаа зөв амьдрах, хэрхэн өөрөө аз жаргалтай амьдрах, хүмүүсийг аз жаргалтай болгох вэ гэдгийг зааж сургадаг. Тиймээс багш, шавийн барилдлагын үүднээс би Богд ламын ачийг эцэг, эхийн ачаас илүү санаж явдаг юм. Богд ламын хажууд байж олон ном, эрдэмд суралцсанаас гад...
Б.Чойном: “Гам барих хэцүү” гэсэн өрөөсгөл ойлголтоосоо болж уламжлалт эмчилгээнээс татгалзах нь буруу
Манба Дацан эмнэлэг

Б.Чойном: “Гам барих хэцүү” гэсэн өрөөсгөл ойлголтоосоо болж уламжлалт эмчилгээнээс татгалзах нь буруу

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн их эмч, АУ-ы магистр Б.Чойномтой уламжлалт эмчилгээний дараа хэрхэн гам барих талаар ярилцлаа. -Гам гэж юу вэ, яагаад гам барих ёстой? -Гам барих гэдэг нь биеэ гамнах гэсэн үг. Аливаа өвчнийг эмчилж байх явцад болон эмчилгээ дууссаны дараа эмчилгээний үр дүнг бататгах, дахин тэр өвчнөөр өвдөхгүй байхын тулд өвчнийг үүсгэж байгаа нөхцөл болох идээ унд, явдал мөр, улирал, адын шалтгаан, нөхцлийг бүрдүүлэлгүй гам барих ёстой. Ингэснээр эмчилгээ үр дүнтэй болно. гам бол эмчилгээний хамгийн чухал хэсэг. “Уламжлалт эмчилгээний үед усанд орж болохгүй”, “гам барих хэцүү” гэдэг өрөөсгөл ойлголтоосоо болоод уламжлалт эмчилгээнээс татгалздаг хүмүүс байдаг. Уламжлалт эмчилгээг эмчийн заавар зөвлөгөөний дагуу идээ унд, явдал мөрөө анхаарвал яма...
“Судас барьж үзээд л онош хэлдэг нь үнэхээр гайхалтай шүү”
Манба Дацан эмнэлэг

“Судас барьж үзээд л онош хэлдэг нь үнэхээр гайхалтай шүү”

Франц улсын иргэн, аялагч Fauvel Suzycatherine-тай ярилцлаа. Тэрбээр Азийн улс орнуудаар аялаж байгаа бөгөөд Монголд ирж, Монголын уламжлалт анагаах ухаанаар анх удаа эмчлүүлж үзээд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хэлж байв. -Танд Монгол орон ямар санагдав? -Би дэлхийн улс орнуудаар аялах дуртай. Энэ удаад Азийн орнуудаар галт тэрэг болон автобусаар аялаад явж байна. Азийн орнууд дундаас Монгол улс миний сонирхлыг маш их татсан. Монгол орны байгалийн үзэсгэлэн, тал газар гэх мэт миний сонирхлыг татсан зүйл их бий. Тэр дундаа хөдөөний амьдрал маш их таалагдлаа. -Монголд ирээд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж үзсэн гэсэн. Энэ монголд ирэх зорилгын чинь нэг хэсэг байсан уу? -Монголын талаарх хөтөч ном дээр Уламжлалт анагаах ухааны сургууль, эмнэлэг, хийд байдаг гэж тэмдэглэсэн байсан. Түүни...
21-р зуун-Уламжлалт Анагаах Ухааны зуун
Оточ Манрамба Их Сургууль

21-р зуун-Уламжлалт Анагаах Ухааны зуун

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор Н.Сайнбуян Монголын Уламжлалт Анагаах Ухаан (УАУ) нь олон мянган жилийн түүхтэй, нотолгоонд суурилсан биеэ даасан анагаахын шинжлэх ухааны нэгэн томоохон салбар юм. Эрүүл мэндийн салбарт УАУ-ы хэрэгцээ, шаардлага сүүлийн жилүүдэд Азидаа төдийгүй дэлхий даяар асар хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч УАУ-ы тусламж үйлчилгээний хэрэглээ, төсөв санхүүжилт жил тутам нэмэгдсээр байгаа нь УАУ-ы оношилгоо, эмчилгээний үр дүн өндөр, өртөг бага, хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон эмчилгээг хийдэг, байгалийн гаралтай, аюулгүй, хүртээмж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотой юм. Дэлхийн зарим улс орнуудын УАУ-ы хэрэглээ Номхон далайн баруун эргийн УАУ-ы ...
Уламжлалт анагаах ухааны хөгжилд Оточ Манрамба Их сургууль их хувь нэмэр оруулж байна
Оточ Манрамба Их Сургууль

Уламжлалт анагаах ухааны хөгжилд Оточ Манрамба Их сургууль их хувь нэмэр оруулж байна

Оточ Манрамба Их сургуулийн анхны багш нарын нэг гавж Б.Цэрмаа гуайтай ярилцлаа. Тэрбээр Шашины Их сургуулийн багшаар ажиллаж байсан бөгөөд Оточ Манрамба Их сургуулийн анхны оюутнуудад Ламрим зааж байсан юм. -Та Оточ Манрамба Их сургуулийн анхны багш нарын нэг. Оточ Манрамба Их сургуульд багшилж байсан үеэ дурсахгүй юу? -Би 1996 онд Оточ Манрамба Их сургуулийн анхны оюутнуудад ламрим зааж байсан юм. Ламрим бол амьтан бүгдийг эгэлд жаргаах ном. Ламрим үзсэн хүн сэтгэлээ сайн судалдаг, муу үйлийг орхидог. Муу сэтгэл, шунахайрах, уурлах, тачаах, омогдох, атаархах, гутрах, гуних сэтгэлийн үр дагаварт дандаа зовлон гардаг. Үүнийгээ эхлээд дарж зөв үйл хийж байж түүний дараа жаргал ирдэг. Сэтгэл зөв байж, ажил зөв байснаар жаргал ирнэ. Сэтгэл буруу, үйл буруу байвал зовлон гардаг, ийм л дэс дар...
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Ч.Ичинхорлоо: Төрсөний дараа гам алдвал яс үесээр янгинаж, хэвлий дүүрч цанхайдаг

Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоотой эмэгтэйчүүдийн өвчний талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд эмэгтэйчүүдийн өвчинг хэрхэн авч үздэг вэ? -УАУ-д эмэгтэйчүүдийн өвчинг умайн 5, умайн бэтэг 9, умайн хорхойн 2, судлын 16 өвчин гэж нийтдээ 32 ангилах бөгөөд жирэмсэн эмэгтэйн 8 өвчинг авч үзээд нийтдээ 40 төрлийн өвчин бий гэж үздэг. Эдгээрээс судлын өвчинд хамаарагдах цус бүрэлдсэн өвчин, хий бүрэлдсэн өвчин эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа бөгөөд манай Манба Дацан эмнэлэгт эдгээр өвчтэй хүмүүс их хандаж байна. Гэхдээ тэд толгой өвдлөө, зүрх өвдлөө гэж ирдэгээс биш өвчний онош нь цус бүрэлдсэн, хий бүрэлдсэн өвчин гэдгийг мэддэггүй. Тиймээс нэлээд хүндэрсэн шатандаа ирж эмчлүүлэх нь бий. -Эдгээр эмэгтэйчүүдийн өвчин нь ямар шалтгаанаар үүсдэг вэ? -Эмэгтэйчүүдийн өвчин нь...
Б.Алтангэрэл: Нуруундаа хүнд гэмтэл авч, хэвтэрт орсон намайг Д.Нацагдорж багш маань эдгээсэн
Манба Дацан эмнэлэг, Талархал

Б.Алтангэрэл: Нуруундаа хүнд гэмтэл авч, хэвтэрт орсон намайг Д.Нацагдорж багш маань эдгээсэн

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг СБД-ийн иргэн Б.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 20 гаруй жил уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, эрүүл зөв амьдрах арга ухаанд суралцаж яваа хүн юм. -Та анх Манба Дацан эмнэлэгт ирж байсан тухайгаа ярихгүй юу? -Би 1985 онд цэрэгт байхдаа нуруундаа хүнд гэмтэл авч, хэдэн жилийн дараа улам хүндэрч нуруугаар идээлэн, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон. Нүд, хамар хоёроос бусад бүх бие идээ татчихсан, хэвтэрт үхэхээс өөр зүйл бодогдохгүй байлаа. Тухайн үед эмч нар намайг эмчилгээгүй гээд гэрт минь гаргаж байсан юм. Тэгэхэд хамаатны маань хүн “Хүүхдийн хоёр” гэж нэрлэгддэг СБД-ийн нэгдсэн эмнэлэгт Д.Нацагдорж гэж сайн эмч байна, тэр хүнд үзүүл гэсний дагуу хоёр хүнээр түшүүлээд очиж байлаа. Тэр үед 1991 онд Д.Наца...
Г.Түмэнжаргал: Манба Дацан эмнэлэг могой ярыг үнэхээр сайн эмчилдэг юм байна
Манба Дацан эмнэлэг

Г.Түмэнжаргал: Манба Дацан эмнэлэг могой ярыг үнэхээр сайн эмчилдэг юм байна

Бүслүүр үлд буюу могой яр өвчин нь  мэдрэлийн гаралтай өвдөлт, халууралтаар эхэлж, хэд хоногийн  дараа арьсан дээр  тууралт гардаг хурц явцтай өвчин юм. Бүслүүр үлд эрэгтэй эмэгтэй хүмүүст адил тохиолдох бөгөөд ямар ч насны хүмүүс өвчлөх боловч 10 хүртэлх насны хүүхдэд цөөн тохиолддог өвчин юм. Өрнийн анагаах ухаанд бүслүүр үлд хэмээх өвчин нь varicella zoster хэмээх вирусаар үүсгэгддэг гэж үздэг. Энэ вирус нь арьс мэдрэлийн зангилааг гэмтээдэг энгийн герпес вирусын бүлэгт багтах бөгөөд салхин цэцэг өвчнийг мөн үүсгэдэг. Энэ өвчин үүсэхэд даарч хөрөх, архаг хордлого, цусны өвчин, хавдар зэрэг өвчнүүд ихээхэн нөлөөлж байна. Бүслүүр үлд эхлэхийн өмнө хэсэг газар загатнах, өвдөх, ирвэгнэх зэрэг урьдал шинж илэрнэ. Их, бага хэмжээний улайж хавагнасан арьсан дээр бүлэг, бүлэг шар будаанаас ...