Tag: уламжлалт анагаах ухаан

Хавар бөөлжүүлэг хийлгэж, өвчнөөс урьчилан сэргийлэх боломжтой
Манба Дацан эмнэлэг

Хавар бөөлжүүлэг хийлгэж, өвчнөөс урьчилан сэргийлэх боломжтой

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Д.Отгонбаатар Уламжлалт анагаах ухаанд цаг улирлын байдлыг нар, сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг бөгөөд өвлийн эхэн, өвлийн сүүл, хавар, тэжээлийн улирал, зун, намар гэж ангилдаг. 6 улирлын мөн чанар хүний эрхтэн тогтолцоонд нөлөөлж, өвчин үүсгэх нөхцлүүдийг бий болгодог. Хаврын улиралд нарны илчийн бүлээн нэмэгдэж, хүний биеийн бадган аривдаж, хөдөлдөг тул бадган хүйтнээс шалтгаалсан өвчлөл гарах эрсдэлтэй. Тиймээс бадганы өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бөөлжүүлэг эмчилгээг хийдэг. Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнийг идээ унд, явдал мөр, эм, заслаар засдаг бөгөөд бөөлжүүлэг эмчилгээ нь эмийн бүлэгт хамаарагддаг. Эм нь дотроо амарлиулах, арилгах эм гэж хоёр ху...
Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган сальс, өөхийг хаврын улиралд арилгана
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган сальс, өөхийг хаврын улиралд арилгана

Удахгүй Монгол үндэстний Сар шинийн баяр болж, урин хавар айлчлан ирж буйг тохиолдуулан хаврын улиралд хэрхэн биеэ тэтгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Хаврын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлж, биеийн хүч тамираа тэтгэх талаар ярихаас өмнө хаврын улирлын онцлогийн талаар асуумаар байна? -Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанару...
Н.Намхайнямбуу: Уламжлалт эм уугаад миний хавдар эдгэсэн л юмдаа
Манба Дацан эмнэлэг

Н.Намхайнямбуу: Уламжлалт эм уугаад миний хавдар эдгэсэн л юмдаа

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч БГД-ийн өндөр настан Н.Намхайнямбуутай ярилцлаа. -Та Манба Дацан эмнэлэгт хэзээ хэвтэж эмчлүүлсэн бэ? -Би он гарангуут л ирж хэвтлээ. Миний нуруу суулттай, тэр сэдрээд баруун хөл өвдөж, явж чадахаа больсон. Өвчин намдаах эм, тариа, хамаг л сайн гэсэн болгоныг хэрэглээд нэмэр болоогүй. Тэгээд хоёр хоног нойргүй хоносны эцэст Хамба лам Д.Нацагдорж гуай дээр ирж үзүүлсэн. Хамба лам намайг хэвтэж эмчлүүлэхгүй бол болохгүй нь ээ, гэхдээ долоо хоног тан уучихаад он гараад ирж хэвтээрэй гэсэн. Дөрвөн төрлийн тан бичиж өгсөнийг нь уугаад оройноос нь өвчин намдсан. Тангаа уугаад хөл дээрээ ч гишгиж явж чаддаг болчихоод он гарангуут нэгдүгээр сарын 02-нд ирж хэвтсэн. -Нурууны суулт хэзээнээс эхэлсэн бэ? -Бараг арваад жилийн өмнөөс өвдөж эхэлсэн. Гэнэт нуруу өвдөө...
Хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ үс уналтын шалтгаан болдог
Манба Дацан эмнэлэг

Хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ үс уналтын шалтгаан болдог

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, их эмч Л.Чимэдцогзол Уламжлалт анагаах ухаанд үс гэмтэж хугарах, үс халцрах, үс цайх зэрэг нь толгойн өвчний ангилалд багтдаг биеэ даасан өвчин хэмээн үздэг байна. Энэ удаад үсний хугарал уналтын талаар мэдээлэл хүргэе. Үсний хугарал, гэмтэлд үсний будаг, хими зэрэг нь мэдээж нөлөөлнө. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хүний биеийн шим тэжээлийн бодис дутагдах эсвэл хэт ихдэх нь үс уналтын шалтгаан болно. Мөн шар ус, бадган өвчин, биеийн тамир багадсантай хол-боотойгоор үс унахаас гадна үсний угийн өөрчлөлтөөс үүдэж үс унана. Хүмүүс үсний уналт, хугарал, гэмтлийг шампуниас шалтгаалж байна гэж үзэн олон удаа сольдог ч энэ нь нэмэргүй байдаг. Үсийг гаднаас нь арчлахаас гадна хоол тэжээлээ тохирууулах хэрэгтэй. Сүүлийн үед эрүүл зөв хооллолтын т...
Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх алхам тавигдлаа
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх алхам тавигдлаа

Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурал 12 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгуулагдсан. Эрүүл мэндийн сайд тэргүүтэй гадаад дотоодын уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд цугласан энэхүү хурлаар уламжлалт анагаах ухааны хөгжлийн шатыг ахиулах, олон улсад брэнд болгон гаргах, уламжлалт анагаах ухаанд түшиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлд бодлогын түвшинд хэлэлцэж, шийдвэртэй алхмуудыг хийх талаар ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан тус хурал Төрийн ордонд нэг өдрийн турш үргэлжилсэн бөгөөд хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ илгээсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга илгээсэн мэндчилгээндээ Монголын уламжлалт ана...
Үл зохицох идээ хэрэглэх нь урвасан хорын эмгэг үүсгэнэ
Манба Дацан эмнэлэг

Үл зохицох идээ хэрэглэх нь урвасан хорын эмгэг үүсгэнэ

Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын суурь гэдэг бөгөөд өвчилсөн хойно ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралдаа тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно. Өглөө хоосон байж огт болохгүй, өглөөнийхөө цайг заавал уух хэрэгтэй. Өдрийн хоолоо тохируулан идээд оройн цагаар маш бага бөгөөд шингэхдээ хялбар зүйл идэх хэрэгтэй. Учир нь өглөө сайн идэхгүй бол урд өдөр нь амраад хоолоо шингээсэн ходоод хоосон ажиллаж, таны биед сөргөөр нөлөөлнө. Өдрийн цагт хүний ходоодны шингээх чадвар буюу галын илч хамгийн их бадардаг тул сайн идэх хэрэгтэй. Харин оройн цагаар ходоодонд хоол шингэх чадвар нь эрс буурсан байдаг учраас аль болох бага хэмжээгээр, шингэхэд амархан хоол идвэл зохино. Нэг...
Л.Пүрэвжав: Манба Дацан эмнэлгийн эмч нар судсаар маш сайн оношилдог
Манба Дацан эмнэлэг

Л.Пүрэвжав: Манба Дацан эмнэлгийн эмч нар судсаар маш сайн оношилдог

Л.Пүрэвжав охины хамт Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч Л.Пүрэвжавтай ярилцлаа. -Таны охин Д.Оюунтуяа манай эмнэлгээр үйлчлүүлж байсан шүү дээ. Таны охины эмчилгээний үр дүн ямар байв? -Тиймээ, охин маань Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж, тан авч уугаад бүрэн эдгэрсэн. Дөрвөн жилийн өмнө дөө, охин маань ходоодны шархтай, савны хоргүй хавдар буюу миом /ургацаг/, өндгөвчний уйланхай зэрэг олон өвчин хавсарсан, удаан хугацаанд антибиотик ууснаас болж ходоодны мөөгөнцөр, хеликобактертэй болсон байсан. Сүүлдээ антибиотик уух боломжгүй болоод уламжлалтаар эмчлүүлээд үзье гээд Манба Дацан эмнэлэгт хандсан. Энэ эмнэлэгт үзүүлээд нэг жилийн хугацаанд тан уухад ходоодны шарх нь эдгэрч, хеликобактер хэвийн хэмжээндээ хүрч, өндгөвчний уйланхай нь шимэгдэж, маш сайн үр дүн гарсан. Одоо охин минь эрүүл...
Хамба лам Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай хослуулна гэдэг маш том алдаа
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай хослуулна гэдэг маш том алдаа

Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа. -Уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх чиглэлд төр засгаас анхаарлаа хандуулж, олон улсын хурал чуулганыг хийлээ. Та уламжлалт анагаах ухааны салбарт манлайлан ажиллаж байгаа хүний хувьд уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна? -Би 1975 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааныг агуу оточ маарамбуудыг байх үеэс судалсан. Хамт олонтойгоо 30-аад жил, өөрийнхөө сурсанаас хойш гэж үзвэл 40 гаран жил уламжлалт анагаах ухааныг судалж, Монголдоо төдийгүй дэлхийд таниулж, сурсан мэдлэгээ хойч үедээ үлдээж явна. Бидний хийсэн ажил үйлс уламжлалт анагаах ухааны хөгжилд их нэмэр болсон. Одоо төр засгаас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд ярьж, хурал зөвлөгөөн хийж байгаад тала...
Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, үндсэн шалтгааны эсрэг эмчилгээ хийх нь үр дүнтэй
Манба Дацан эмнэлэг

Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, үндсэн шалтгааны эсрэг эмчилгээ хийх нь үр дүнтэй

Хүний бие дэх амь баригч хий, түгээгч хий, уруу арилгагч хийн үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлт орсноор хийн ширүүн, хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанарууд арвидаж үүний улмаас цусны судсаар гүйх хий, цусны гүйдэлд эмгэг өөрчлөлт орж дээш хөөрөх өвчин буюу даралт ихсэх өвчнийг үүсгэдэг. Даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болох дээрх хийнүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг нөхцлүүд нь аливаа таагүй зүйлээс хүчтэй айж цочих, хүчтэй уурлах зэрэг нөхцлөөр сэтгэлийг хямраах, ойр дотны хүний үхэл хагацал зэргээр уй гасланд автах, муу хов жив, хэрүүлээр сэтгэл хямрах, их ярих, нойргүйдэх, их дуу чимээтэй газар удаан хугацаагаар байх, ширүүн ча-далтай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, үргэлж шимгүй идээ идэх, сэрүүн чадалтай цай ихээр уух, хүйтэнд даарах, сэрүүн салхитай газар байх, өлсгөлөн байх...
Өвлийн улирлын идээ унд, явдал мөр
Манба Дацан эмнэлэг

Өвлийн улирлын идээ унд, явдал мөр

Сав ертөнцөд нар өмнөдөд зорчиж байгаа нь өвлийн улирал болж хүйтэрч байгааг илтгэнэ. Энэ үед байгаль улирлаа дагаад хүний биед өөрчлөлт явагддаг. Гадна улирал хүйтрэхээр бие организм өөрөө дулаан буюу илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч ихэсдэг. Ингэснээр биед халууны махбодь ихсэж хоол шингэлт, бодисын солилцоо түргэн явагдаж идсэн хоол унд хурдан шингэдэг. Учир нь хоол шингээх хүч их байх үед өлсөөд байвал биеийн тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, дусал барагддаг учир хэт өлсөхгүй, хэт цадтал идэхгүй байх хэрэгтэй. Аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, улирал, өдөр тутмын ажлын нөхцөл зэрэгт тохируулан хооллох хэрэгтэй байдаг. Өвөл галын илчийн хувь их байдаг тул чанасан мах, үхэр адууны махтай шимтэй хоол зохимжтой. Хэт өлсөж тамир хорогдвол гүнжид болон ү...