Tag: Уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар их хурал

Хамба лам Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай хослуулна гэдэг маш том алдаа
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай хослуулна гэдэг маш том алдаа

Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа. -Уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх чиглэлд төр засгаас анхаарлаа хандуулж, олон улсын хурал чуулганыг хийлээ. Та уламжлалт анагаах ухааны салбарт манлайлан ажиллаж байгаа хүний хувьд уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна? -Би 1975 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааныг агуу оточ маарамбуудыг байх үеэс судалсан. Хамт олонтойгоо 30-аад жил, өөрийнхөө сурсанаас хойш гэж үзвэл 40 гаран жил уламжлалт анагаах ухааныг судалж, Монголдоо төдийгүй дэлхийд таниулж, сурсан мэдлэгээ хойч үедээ үлдээж явна. Бидний хийсэн ажил үйлс уламжлалт анагаах ухааны хөгжилд их нэмэр болсон. Одоо төр засгаас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд ярьж, хурал зөвлөгөөн хийж байгаад тала...