Tag: уламжлалт анагаах ухааны их эмч

Г.Хурцбилэг: Зөвхөн Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчдийг ажилд авна гэж гадаадын олон эмнэлгүүд ханддаг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Хурцбилэг: Зөвхөн Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчдийг ажилд авна гэж гадаадын олон эмнэлгүүд ханддаг

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 6-р курсын оюутан Г.Хурцбилэгтэй ярилцлаа. -Яагаад уламжлалтын эмчийн мэргэжил сонгосон бэ? -Би багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан. Тиймээс 1999 онд арван жилийн сургуулиа төгсөөд АШУҮИС-д элсч ороод гурван жил гаран сурсан. Гэсэн ч нэг л болж өгөхгүй, гуравдугаар курсээсээ сургуулиасаа гарч, амьдрал зохиож, үр хүүхэдтэй ч болсон. Одоо би дөрвөн хүүхэдтэй. Том нь наймдугаар анги, бага нь гуравдугаар анги. Сургуулиа орхисон ч би эмч болох мөрөөдлөө орхиогүй. Амьтны тусын тулд заавал эмч болно доо гэж бодож явсаар уламжлалтын эмчээр сурахаар шийдсэн. Сургуулиас завсардаад олон жил болсон ч элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд тэнцэж, тэгээд зургаан жилийн өмнө элсч орж байлаа. -Уламжлалтын эмч бэлтгэдэг сургуулиудаас Оточ Манрам...