Арвайтай бариа нь тунгалаг, өөхний цөвийн боловсруулалтыг сайжруулж, тураах үйлчилгээтэй
Монголын уламжлалт анагаах ухаан 2500 гаруй жилийн түүхтэй, оношлогоо, эмчилгээний нарийн онол арга зүйтэй биеэ даасан шинжлэх ухаан юм. уламжлалт анагаах ухааны эмчилгээний гол давуу тал бол бодгалд чиглэсэн буюу хувь хүнд чиглэсэн эмчилгээ хийдгээрээ онцлогтой бөгөөд тухайн хүний бие махбод, өвчний онцлог байдлаас хамааран олон талт эмчилгээ сувилгааг хийсээр ирсэн. Тэдгээрээс өргөн хэрэглэгддэг эмчилгээний нэгэн төрөл бол Дилчи буюу үрж арчих эмчилгээ юм. Тэрхүү үрж арчих эмчилгээг олон өвчний заалтаар хийдэг бөгөөд Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хувьд арвайтай бариа, жамц жүгва эмчилгээнүүдийг хийдэг.
Рашаан, шөл, ууран дэвтээлэг зэрэг усан эмчилгээ, мөн готол эмчилгээний дараа хүний шар үсний нүх сүвүүд нээгдэн, хөлрөлт явагддаг учраас шар үсний сүвийг хаан, хөлрөлтийг намдаах, дахиж...