“Савны хавдраа эмчлүүлэхээр Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн”
Эмчлүүлэгч Д.Оюунтуяа ходоодны шархтай, өндгөвчний уйланхай, миом зэрэг олон хавсарсан өвчинтэй бөгөөд удаан хугацааны туршид эм уужээ. Гэвч эмчилгээ нь тус бололгүй бүр ч дордон ходоодны мөөгөнцөртэй болж, хеликобактер болон бусад шинжилгээнүүдийн хариу муу гарсан байна. Хэдий мөөгөнцрөөс хамгаалах эм ууж байсан ч дотор эрхтнийг нь хамгаалж чадаагүйгээс сүүлдээ антибиотик ч уух боломжгүй болжээ. Тиймээс арга ядахдаа уламжлалт эмнэлэгт үзүүлж, тан уугаад үзье гээд Манба Дацан эмнэлэгт хандсан байна.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Үнэндээ би уламжлалт анагаах ухааны талаар ямар ч ойлголтгүй, уламжлалт эм, эмчилгээг зөвхөн настай хүмүүс л хэрэглэдэг гэж бодож байлаа. Тиймээс ч цаг алдан, антибиотик уух боломжгүй болсон учраас тан уухаас өөр аргагүй болоод ирсэн. Гэтэл уламжлалт анагаах ухааны ...