Tag: Төөнүүр засал

Төөнүүр засал дархлааг дэмжиж, өвдөлтийг намдаадаг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Төөнүүр засал дархлааг дэмжиж, өвдөлтийг намдаадаг

УАУ-д өвчнийг хураангуйлан халуун, хүйтэн гэж ангилан үздэг бөгөөд төөнүүр заслыг голлон бадган хийн хүйтэн өвчинд хийдэг. Төөнүүр нь биеийн гадаргуу дээрх биологийн идэвхит бэлчирээр дулааны болон эмт бодисын үйлдлийг бие махбодод дамжуулан дархлалын тогтолцоог идэвхжүүлж цус, тунгалгийн бичил эргэлтийг сэргээж, илчийг үүсгэн, хий цусны гүйдлийг тэгшитгэж өвдөлт намдаах ач холбогдолтой. Тухайн өвчтөний өвдөлт, зовиур илэрч байгаа болон хуруугаараа дарсаны дараа өвдөж буй газарт, судас лугших орон, судасны өвчин босох газар, таван цул, зургаан савын бэлчирүүдэд, ар нурууны 20, өврийн 22, толгой үе гишүүний 29 бэлчир гээд нийтдээ 71 бэлчирт өвчний мөн чанараас нь шалтгаалан төөнүүрийг хийдэг. Төөнүүрийг толгой эргэх, бие хүндрэх, хөөстэй бөөлжих, уушги, зүрх, толгой, цээжин бие өвдөх, бадг...