Арьсны өвчинд түрхлэг засал тустай
Байгаль, амьтан, ургамлын гаралтай тос болон бусад эмийн түүхий эдийн зуурмалаар бие махбодод арьсаар дамжуулан хийх заслыг түрхлэг засал гэнэ. Аливаа эрхтэний үйл ажиллагааг сайжруулах, нүд бүрэлзэх, нойр сэрвэлзэх зэрэг хийн өвчинд тосон түрхлэгийг хэрэглэх бөгөөд арьсны жижиг гөвдрүү, маажуур, алаг мариа, үхэр нясуу зэрэг шар усны гаралтай арьсны өвчнүүдэд зуурмал түрхдэг. Харин хоол унд шингэхгүй, хэхрүүлэх, эрдэнийн хор, усан хаван болон бадган борын өвчний үед тосон түрхлэг, зуурмалыг хэрэглэж болохгүй.
Амьтан болон ургамлын гаралтай тоснуудыг өвчинд нь тохируулж хэрэглэнэ. Тухайлбал, шимийн тосыг шинээр нь идвэл шарын халууныг арилгана. Шар тос нь оюуныг хурцатгаж, биеийн илчийг үүсгэж, насыг уртасгадаг. Ухаан алдаж унах, мартах зэрэг өвчний үед шар тосыг хэрэглэх нь тустай бөгөөд я...