ОМИС “Туулга эмчилгээ, түүний онол арга зүй” сэдэвт багц цагийн сургалтыг явууллаа
Оточ Манрамба Их Сургуулийн Төгсөлтийн Дараах Сургалтын Алба Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй хамтран “Туулга эмчилгээ, түүний онол арга зүй” сэдэвт багц цагийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтанд УАУ-ы их эмч, сувилагч, бага эмч нарыг хамруулсан бөгөөд эмч, мэргэжилтнүүдэд уламжлалт анагаах ухааны онолоо сэргээн, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх ач холбогдолтой сургалт боллоо.
“Туулга эмчилгээ, түүний онол арга зүй” сэдэвт багц цагийн сургалтаар туулга эмчилгээний онол, арга хэлбэр, туулга эмчилгээний хориглох цаг, өвчний заалт, туулга хийлгэхийн өмнөх бэлтгэл, туулгын эмийн найрлага, туулгын эм өгөх ёс, туулгын ташуур, туулгын сүүлийг таслах, туулгын гэм, тус эрдэм зэрэг сэдвийн хүрээнд Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их сург...